Бүргэд нь том биетэй махчин шувуу ба Харцагынхан овогт хамаарна.............
60 гаруй зүйл байхаас ихэнх нь Еврази, Африкаар нутагладаг байна. Бүсээс гадуурх нь: 2 зүйл (Халзан бүргэд, Цармын бүргэд) нь АНУ, Канадад; 9 зүйл нь Төв ба Өмнөд Америкт, 3 зүйл нь Австралид байна. Бүргэд нь бусад махчин шувуудаас хүчирхэг том бие, толгой, бахим хошуугаараа ялгарна. Бахим бүргэдэй зэрэг жижиг төрөл ч гэсэн(хэмжээгээр Ойн сар болон Улаан сүүлт харцагатай ойролцоо) харьцангуй урт, өргөн далавчтай байх ба эгц, хурдан нислэг үйлдэнэ. Бүргэд нь 40см урт, 500гр жинтэй жижгээс 100см урт, 6,7кг хүртэлх жинтэй том төрөл хүртэл бий.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment